Өнөөдөр авч байгаа мөнгөнийхөө үнийг бид ирээдүйд буцаан төлөхдөө хүү болгон өгдөг. Хүүний хэмжээг ашиглан бид өнөөдрийн мөнгийг маргааш руу, мөн маргаашийн мөнгийг өнөөдрийн мөнгө рүү шилжүүлдэг. Энэ нь өнөөдрийн мөнгө ямагт маргаашийн мөнгөөс үнэтэйд байгаа юм.
Хүүг хэрхэн тогтоодог вэ: Нэрлэсэн хүү гэдэг бол бодит хүү болон инфляцын нийлбэр байдаг. Иймд цаг хугацааны туршид үнийн өсөлттэй холбоотой гэдгийг харж болно. Манай улсад инфляц ихэнхдээ хоёр оронтой тоон дээр тогтдог учир нэрлэсэн хүү өндөр байдаг, Улс орнуудад инфляцын түвшин өөр байдаг учраас хүүний түвшин улс орнуудын худалдан авах чадвар, инцляцтай уялдан харьцангуй өөр өөр байна.