Фин экспресс ББСБ
Фин экфресс Банк бус санхүүгийн байгууллага

Фин экспресс

мэдээ мэдээлэл

2025.3.25

Монгол банкны бодлогын хүү гэж юу вэ? (4)

img

Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэдэг. Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр/буурснаар (хатуу/зөөлөн бодлого) банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр/бага өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүний хөтөч хүү болдог байна.

Монголбанкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.

Бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл улирал бүр хуралдаж, хурлын шийдвэрийг Мөнгөний бодлогын мэдэгдлээр дамжуулан олон нийтэд мэдээллэдэг байна.

Сүүлийн бичлэгүүд

img

Хүү гэж юу вэ?

2025.3.25

Дэлгэрэнгүй
img

Монгол улсын төлбөрийн системийн товч танилцуулга (1)

2025.3.25

Дэлгэрэнгүй
img

Санхүүгийн тогтвортой байдал гэж юу вэ? (2)

2025.3.25

Дэлгэрэнгүй
img

Мөнгөний бодлогын мэдэгдэл 2025 (3)

2025.3.25

Дэлгэрэнгүй
img

Монгол банкны бодлогын хүү гэж юу вэ? (4)

2025.3.25

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

chuhal card
1

Хүү гэж юу вэ?

Өнөөдөр авч байгаа мөнгөнийхөө үнийг бид ирээдүйд буцаан төлөхдөө хүү болгон өгд...
Дэлгэрэнгүй
chuhal card
2

Монгол улсын төлбөрийн системийн товч танилцуулга (1)

Олон улсын төлбөр тооцооны банкнаас төлбөрийн системийг төлбөр гүйцэтгэгч, хүлээ...
Дэлгэрэнгүй
chuhal card
3

Санхүүгийн тогтвортой байдал гэж юу вэ? (2)

Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь үнэ тогтоох, нөөц хуваарилах, санхүүгийн э...
Дэлгэрэнгүй